Ажлын байрны зар
Цахилгааны инженер
- Location
- Оюу Толгой төслийн Дулааны станц
- Анкет хүлээн авах хугацаа
- 2026.10.03-ны 18:00
Танилцуулга
Оюу Толгой төслийн Дулааны станцад Цахилгааны инженер шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ДТС-ын Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт болон төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ, сэлгэн залгалтын үеийн ажлыг удирдаж, хариуцан ажиллах.
- Техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын дүрэм, Оюу Толгой төслийн дүрэм, стандартыг нийт цахилгаанчидад мөрдүүлэн аваари, саатал, технологийн осол зөрчилгүй ажиллуулах.
- Цахилгаан болон нарийн хэмжүүрийн ажилчдаас жил бүр авах ААД, ТАД-н мэдлэгийн шалгалтыг боловсруулж шалгалт авах, хүчинтэй эсэхийг шалгаж байх.
- Нийт цахилгаанчидын Arc flash, Isolation гэх мэт сургалт томилгоонуудыг хүчинтэй эсэхийг тогтмол шалгаж, сургалт хийлгэж томилгоо авах.
- Тусгаарлалтын ажилтаны боловсруулсан тусгаарлалтын матрицыг хянан, талбайн дээр зураг схемтэй тулган шалгаж, Hexagon систем дээр баталжуулах, эрх бүхий хүмүүсийг батлуулах.
- Цахилгаан байгууламж болон цахилгаан тоноглолын өдөр тутмын үзлэг шалгалт, тоноглолын ажиллагаанд хяналт тавих, тоноглолын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвийн бус тоноглолын гэмтэлийн бүрэн тодорхойлох.
- ОТ цахилгаан, нарийн хэмжүүр болон бусад шаардлагатай багууд рүү SAP системээр ажлын захиалга үүсгэх ажлын биелэлтэнд хяналт тавих.
- Шаардлагатай тохиолдолуудад сэлгэн залгалтын хөтөлбөр боловсруулан, ахлах мэргэжилтэнээр батлуулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу сэлгэн залгалтыг удирдан явуулах.
- Цахилгааны ажилд шаардагдах бичиг баримт боловсруулах, шаардлагатай бичиг баримтуудыг архивлах (ААДШ, АСЖ, үзлэгийн хуудас гэх мэт).
- Цахилгаан хуваарилах байгууламжийн сэлгэн залгалтын үед ашиглагдаж байгаа өндөр хүчдэлийн хамгаалах хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж тогтсон хугацаанд техникийн туршилтанд хамруулах.
- Бүрэн зогсолтын үеийн ажлын төлөвлөгөө гаргах, ажлын явцад хяналт тавих.
- Өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, ажилдаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, шинэ хүмүүсийг сургах, хүмүүсийг болзошгүй аваарь, саатал, осол гаргасан үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлдэг болгож дадлагажуулах.
- MOC-н бичиг баримтууд дээр ажиллах (зураг схем шинэчлэх, эрсдлийн үнэлгээ боловсруулах, инжинерүүдийн судалгаа хийж, материалын түүвэр гаргах).
- Шаардлагатай зураг схемүүдийг тулгалт хийж AutoCad програм дээр ажиллаж шинэчлэх.
- Дулааны станц дээр шинээр суурилуулах болон шинэчлэн сайжруулах тоног төхөөрөмжийн судалгааг инженерийн түвшинд судлаж, дүн шинжилгээ хийж танилцуулах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш.
- Цахилгааны зураг схем анхдагч болон хоёрдогч хэлхээний уншиж чаддаг байх.
- Цахилгааны чиглэлээр 2 ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх.
- Зургийн болон оффис програмууд дээр ажилладаг, цахим харилцаа емайл бичиг ур чадвартай.
- 6/0.4кВ REM реле, Emax, Tmax таслууруудын релены тавилуудыг мэддэг, ойлгодог байх.
- Хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, эерэг хандлагатай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй.
Анкет илгээх
Шаардлага хангасан ажил горилогчид nomunzul.u@hmw.mn хаягаар өөрийн анкет /CV/ илгээнэ үү.
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа 2026.10.03-ны 18:00 цаг.
