Монгол Улсад анх удаа “Гагнуурын инженер” дотооддоо бэлтгэх хөтөлбөрт манай 7 инженер амжилттай хамрагдаж төгслөө.
“Хасу Даян” ХХК нь ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх бодлогын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Механик Инженер, Тээврийн Сургуультай хамтран гагнуурын инженерийг дотооддоо бэлтгэх хөтөлбөрт нэгдсэн билээ.
2023 онд тус сургуулийн Машин үйлдвэрлэлийн тэнхимээс гаргасан санаачлагыг бид бүрэн дэмжиж, компанийн зүгээс нийт 7 ажилтнаа тус хөтөлбөрт хамруулсан бөгөөд энэ хавар тэд амжилттай дипломоо гардан авлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад гагнуурын инженерийг анх удаа дотооддоо системтэйгээр бэлтгэсэн түүхэн алхам болж байгаа бөгөөд нийт 11 хүн энэ жил төгслөө. Бид энэ үйл явцад хувь нэмрээ оруулснаараа бахархаж байна.
Манай гагнуурын инженерүүдийн нэрс:
-
З.Алтансүх – Барилга, угсралтын менежер
-
Д.Эрдэнэбат – Даянгийн CSS төслийн Барилгын хэлтсийн ахлах ажилтан
-
С.Буяндэлгэр – Оюу толгой, ДТС-ын Засварын багийн ахлах ажилтан
-
Б.Буян-Учрал – Даянгийн DFC төслийн Чанарын хяналтын инженер
-
Б.Нямбаяр – Чанарын хяналтын инженер
-
Н.Цэдэн-Иш – Механик инженер
-
Г.Вандан – Механик инженер
Манай компанийн зүгээс цаашид ч инженер, техникийн ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дэмжих, олон улсын түвшинд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.
